БИДНИЙ ТУХАЙ

About

Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо

Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо (МЭБЭЭНХ) нь Монгол Улсын харьяат эх барих, эмэгтэйчүүдийн болон түүний салбар мэргэшил бүхий их эмч нар сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Тус холбоо нь 1989 онд Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.

Эрхэм зорилго

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх

Гишүүдээ дэмжих, хамтын ажиллагааг сайжруулах

Мэргэжлийн ёс зүй, нэр төр, эрх ашгийг хамгаалах

Эмч нарын идэвх, оролцоог нэмэгдүүлэх замаар эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг олон улсын түвшинд хүргэхэд дэмжлэг үзүүлэх

Олон улсын хамтын ажиллагаа

МЭБЭЭНХ

МЭБЭЭНХ нь 1995 онд Ази, Далайн Эх Барих Эмэгтэйчүүдийн Эмч Нарын Холбоо (AOFOG)-нд гишүүнээр элссэн бөгөөд үүнээс хойш олон улсын хурал, сургалт, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Мөн Тайландын Махидолын Их Сургуулийн Олон улсын дурангийн мэс заслын төв, Австралийн Монашийн Их Сургууль, Францын Клермонт Ферранд эмнэлгийн олон улсын дурангийн төвтэй хамтран ажиллаж байна.

About Partners

Ажлын алба

Ажилчдын мэдээлэл оруулаагүй байна.

Түүхэн товчоо

Олон улсын бага хурлын зураг

МЭБЭЭНХ-ны хүндэт тэргүүнүүд

Хүндэт тэргүүнүүдийн мэдээлэл оруулаагүй байна.

Удирдах зөвлөл

Удирдах зөвлөлийн гишүүдийн мэдээлэл оруулаагүй байна.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөө, Нийслэлийн Өргөө амаржих газрын 2 давхар

(+976) 99191202

Mongolia.mfog@gmail.com