Зэргийн шалгалтанд бүрдүүлэх материал
2022 оны зэргийн шалгалтын бүртгэл хийх тухай
- Бүртгэлийг цахимаар буюу Google Forms ашиглан бүртгэл хийнэ. Иймд эмч бүр өөрийн gmail хаягтай байх шаардлагатай ба өөрийн gmail хаягаар орж бүртгүүлнэ.
- Материалыг бэлнээр хүлээн авахгүй.
- Бүртгэл 2022 оны 2 сарын 1-нээс 15-ны өдрийн 17 цаг 00 минут хооронд явагдана. (бүртгэлийн холбоосыг 2022-01-31-нд зарлана)
- Холбогдох материалуудыг сканердаж хавсаргана. Үүнд:
4.1. Иргэний үнэмлэхний хуулбар (зөвхөн нүүр тал)
4.2. Мэргэшлийн дипломын хуулбар (резидент төгссөн диплом)
4.3. Эмчлэх эрхийн лизензийн хуулбар
4.4. Мэргэшлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэхний хуулбар
4.5. 3*4 хэмжээний фото зураг (сүүлийн 6 сар доторх)
4.6. НДД-ийн хуулбар (эхний зурагтай болон сүүлийн бичлэг бүхий хуудас) - Мэргэшлийн зэргийн шалгалтанд орохыг хүссэн хувийн өргөдөл (ЭМХТ-ийн цахим хуудсанд байгааг татаж авч бөглөнө )
- Байгууллагын даргын баталгаажуулсан мэргэшлийн зэрэг горилогчийн бүрэн бөглөсөн маягт (ЭМХТ-ийн захирлын шийдвэрээр батлуулсан загвараар, ЭМХТ-ийн цахим хуудсанд байгааг татаж авч бөглөнө, сканердэж хавсаргана.)
- Орон нутгийн эмнэлгийн мэргэжилтний тухайд харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас дэмжсэн тодорхойлолт (сканердаж хавсаргана)
- Биелүүлсэн багц цаг (2017-2019 оны жил тутмын 6 багц цагийн 2/3 нь эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр). Гэрчилгээнүүдийг сканердаж хавсаргана.
- Тусгай шаардлагыг хангасныг баталгаажуулах баримт бичгүүд. (МЭБЭЭНХ болон ЭМХТ-ийн цахим хуудсанд байгаа “Ахлах”, “Тэргүүлэх”, “Зөвлөх” зэрэг тус бүрийн ТУСГАЙ ШАЛГУУРыг харах)
МЭБЭЭНХ